Thursday, February 10, 2011

Эс

Бүх амьд биеийг эсийн бүтэц байдлаар нь прокариот буюу эгэл бөөмтөн, эукариот буюу жинхэнэ бөөмтөн гэж ангилдаг.
Прокариот эс нь хамгийн эгэл бүтэцтэй, эртний шинж төрхийг хадгалсан эс юм. Харин эукариот эс нь одоогоос 3н тэр бум жилийн тэртээд прокариот эсээс үүссэн юм. Прокариот эс нь амьдрал үүслийн эхэн үед бий болж одоог хүртэл хадгалагдсаар иржээ.

Бөмбөлөг хэлбэртэй хамгийн жижиг бактерийн эс 0,1мкм голчтой байна. Бактерийн эс гадуураа муреин, полисахарид зэрэг полимер нэгдлээс тогтсон бүрхүүлтэй. Бүрхүүл доторх цитоплазмын гадуур мембран хучаастай. Цитоплазмын дотор мембраны олон нугачаа бүхий эндоплазмын тор, 5000-50000 хүртэлх рибосом байрлана. Эсийн төв дунд мембран бүрхүүлтэй бөөм байдаггүй, зөвхөн ганц ДНХ-ийн молекулаас тогтох хромосом байдаг. ДНХ нь уурагтай холбогдолгүй, цитоплазмд байрлах тул удамшлын мэдээллээ шууд дамжуулна.
Эндоплазмын тор нь хлоропласт, митохондрийн үүрэг гүйцэтгэж, рибосомд уураг нийлэгжинэ. Эсийн дотор бас полисахарид, өөх тос, полифосфат хуримтлагдаж бодисын солилцоонд оролцдог.
Бактерийн эс хуваагдаж үржинэ. Үүний тулд эс эхлээд сунаж урт болно. Дараа нь түүний дотор гаднаасаа дотогш бүрэлдэх хөндлөн зааг бий болж, үүссэн 2 төл эс салах юмуу, эсвэл хэлхээтэй үлддэг. Бактер бас спор үүсгэж үржинэ. Спор үүсэхдээ эх эсийн цитоплазм гадагш цүлхийж, тэр хэсэг хромосомтой болж мембранаар хучигдан тасарна. Тэр нь гадуураа зузаан бүрхүүлээрээ хучигдаж спор болно. Бактерийн 2 эс хоорондоо холбогдож өөрсдийн удамшлийн мэдээлэл генээ солилцдог бэлгийн үржил бас тохиолдоно.

Вирус
Вирус нь зөвхөн амьд эсийн дотор амьдарч үржих чадвартай,харин эсийн гадна амьдарч чадахгүй, гадаад орчинд талст байдлаар оршдог. Вирус нь амьтан ургамал нянгийн эсэнд орж амьдрахдаа аюулт өвчин үүсгэнэ. Ханиад томуу, улаан цэцэг, менингит, салхин цэцэг зэрэг өчин нь вирусаар халдварлана. Вирус нь уурган бүрхүүлтэй ДНХ юмуу РНХ-ийн маш өчүүхэн хэсгээс тогтдог. Тамхины ургамлын навч цоохортох өвчний вирус ийм байна.
Бактерийн эсэд агуулагдах эсийг бактерофаг гэдэг. Бактерофаг бол нянгийн эсийг дотроос нь идэж устгадаг тул түүнийг дизентри, гэдэсний хижиг, булчин задрах нянгийн гаралтай өвчинг анагаахад хэрэглэж болно. Бактерофаг нь бие толгой, сүүл, сүүлний сэртэн гэх хэсгүүдээс тогтоно.
Толгойн хэсэгт ДНХ байрлаж гадуураа уурган бүрхүүлтэй байна. Энэ бактерофаг нь гэдэсний савханцар нянгийн эсэд орохдоо эхлээд сүүлээрээ түүний гадаргууд бэхлэгдэн үржиж улмаар нянгийн эсийг устгадаг
Эрхтэнцрvvд

XIX зуунд амьд эсийн дотор агуулагдаж буй бvх зvйлийг нийтэд нь протоплазм гэж нэрлэжээ. Тэр vед эсийн доторх ямар нэг бvтцийг тодорхой нарийн ялгах боломжгvй байсан тул протоплазм гэдгийг амьдралын бvх vйл ажиллагаа явагддаг нэгэн тєрлийн шингэн гэж ойлгож байв. Харин цахилгаан микроскоп хєгжсєн єнєє vед протоплазмд маш нарийн хєдєлмєрийн хуваарилалт байдаг бєгєєд эсийн доторх нэн жижиг бvтэц бvхэн тус бvрдээ онцгой vvрэг гvйцэтгэдэг гэдэг нь нэгэнт тогтоогдсон билээ. Єєрсдийн онцлог хэлбэр дvрстэй, єсєх, оршин
тогтнох, засварлах, хянах зэрэг тодорхой vvрэг гvйцэтгэхээр мэргэжсэн энэхvv бvтцvvдийг эрхтэнцэр гэнэ. Эрхтэнцрvvдийн ачаар эсийн дотор химийн олон урвалууд явагддаг боловч тэд нэг нь нєгєєгєєсєє орон зайн хувьд тусгаарлагдсан байдаг. Эрхтэнцрvvдийн тоо, хэлбэр тухайн эсийн, бие махбодид гvйцэтгэх vvргээс хамаараад харилцан адилгvй байдаг. Эрхтэнцрvvдийг гvйцэтгэх vvртээр нь еренхий, тусгай зориулалттай гэж ангилна. Еренхий зориулалттай эрхтэнцрvvдэд эндоплазмын тор, Гольджийн комплекс, митохондр, рибосом, лизосом, пероксисом, бичил савханцрууд зэрэг эс болгонд байдаг эрхтэнцрvvд орно. Тусгай зориулалттай эрхтэнцрvvд ямар нэг vvргийг гvйцэтгэхээр мэргэжсэн эсvvд байдаг. Жишээ нь: Гэдэсний хучуур эсийн шимэгч гадаргуу дахь бичил хєхлєгvvд, амьсгалын замын (мегеерсен хоолой) хучуур эсvvдийн сормуус, мэдрэлийн эс дэхь медиатор агуулсан цэврvvнvvд (синапсын цэврvv) гэх мэт. Мен бvтцээр нь эрхтэнцрvvдийг мембрантай, мембрангvй гэж ангилж болно. Эндоплазмын тор, Гольджийн комплекс, митохондр, лизосом, рибосом, бичил савханцар микрофиламент, центриоль гадуураа мембрангvй "нvцгэн" эрхтэнцрvvд юм.
http://www.freewebs.com/munkhbat/team30%20Biotechnology/images/cell.jpg
Бєєм.  Дээшээ
Бєєрєнхий, зуйван хэлбэртэй эсийн доторх хамгийн том эрхтэнцэр, дунджаар 10 мкм хэмжээтэй. Бєємєн дотор эсийн удмын материалын ихэнх хэсэг (митохондрт улдсэн бага хэсэг нь агуулагдана) хадгалагдаж эсийн бvтэц, vйл ажиллагааг хянаж удирддаг. Бєємийн удмын материал генд агуулагдах ба генууд хромосомын дагуу цуварч байрладаг. Хvний биеийн эсэд гэхэд 46 хромосом бий. Зарим биеийн эс тухайлбал цусны улаан эс бєємгvй боловч ихэнх эсvvд бєємтэй. Араг яс булчингийн эсvvд болон бусад цєєн тооны эсvvд хэд хэдэн беемтэй. Бєєм, хроматин, бєємхєн, бєємийн шингэнийг агуулна.
Бєємийн дотоод орчныг цитоплазмаас тусгаарласан хоёр давхар мембраныг бєємийн бvрхvvл гэнэ. Мєн бєємийн мембран, кариолемм гэдэг нэр томъёог ч єргєн ашигладаг. Мембран тус бvр эсийн мембраны нэг адил фосфорлипидийн хоёр давхаргаас тогтоно.
Хоёр мембраны хоорондох 20-60 нм єргєнтэй хєндийг перинуклеарын хєндий гэнэ. Гадаад давхраа шууд эндоплазмын торын мембранд шилжиж болдог ба барзгар эндоплазмын тор шиг рибосомоор хучигдсан байвал уургийн нийлэгжилтэнд оролцоно. Бєємийн бvрхvvл дээр 80-90 нм єргєнтэй сvвvvд орших ба энэ нь бєєм, цитоплазмын хоорондох бодисын солилцоог хангадаг. Сувийн голч нь плазмын мембран дээрх сувгаас ойролцоогоор 10 дахин том учир ион, усанд уусдаг жижиг молекулуудаас гадна РНХ, уураг мэтийн бусад том бодисууд нэвтрэх боломжтой. Сvвний хэсэгт бєємийн гадаад, дотоод мембран нийлэх бєгєєд энэ уулзвар дээр 25 нм хэмжээтэй 24 уургийн мєхлегvvд 3 эгнээгээр байрлаж, тєвийн нэг уурагтай тусгай утаслагаар холбогдон сvвний цогцолборыг vvсгэнэ. Бєємийн мембран дээрх сvвний тоо эсийн vйл ажиллагааны идэвхээс хамаарч хэлбэлздэг. Эсэд уургийн нийлэгжил ихсэх vед сvвний тоо нэмэгдэж болдог. Сvвний цогцолборын уурэг беем цитозолийн хоорондох бодисын солилцоог зохицуулахад оршино.
Бєємийн мембраны дотор талд уургаас тогтсон нягт ялтас байрлах ба энэ нь бєємийн тулгуур болж, хроматины утаслагуудыг бэхлэх vvрэгтэй.
Бєємийн дотоод орчныг гель хэлбэрийн шингэн дvvргэх бєгєєд тvvнийг бєємийн матрикс, шvvс, кариоплазм, гэх мэт олон янзаар нэрлэдэг. Тvvнд хроматин, бєємхєнєєс гадна ион, уураг, нуклеотид зэрэг олон янзын химийн бодисууд ууссан, уусаагvй, коллоид байдалтай байдаг. Бєємийн дотор нэг ба олон бєєрєнхий биет оршино.
Бееменд орших хромосом нь ДНХ-ийн тасралтгvй vргэлжлэх хоймсон мушигааны 1 молкулаас тогтоно. ДНХ-ийн молекулын оймсон мушгиа нь гистон ба тvvнээс єєр тєрлийн уурагтай нэгдэн нуклеопротойдын
у таслаг (фибрилл)-ийг vvсгэдэг. Энэ утаслагууд тусгай уургуудын тусламжтайгаар эрчлэгдэн
хроматиныг vvсгэх ба тэр нь цааш гогцоорон мушгирч хроматидыг vvсгэдэг. Хос хроматид
холбогдож хромосом болох ба энэ vедээ гэрлийн микроскопт харагдана.
Рибосом.   Дээшээhttp://www.freewebs.com/munkhbat/team30%20Biotechnology/Images/RIBOSOM.JPG
Рибосом рРНХ болон хромосомын олон уургуудаас тогтсон маш жижигхэн vрлэнцэр (20 нм хэмжээтэй) юм. рРНХ бєємхєнд ДНХ-ээс нийлэгждэг ба эсийн РНХ-лйн бусад тєрлєєс ялгахын тулд рибосомын гэж нэрлэжээ. Бvтцийн хувьд нэг нь нєгєєгийн хагастай дvйх том, жижиг 2 хэсгээс тогтоно. Хэсэг тус бvр бєємхєнд vvсээд бєємийн мембраны нvхээр гарч, цитоплазмд прений дараа уураг нийлэгжихийн ємнє хоорондоо нийлж рибосомыг vvсгэнэ. Бактерийн эс 10000 орчим рибосомтой бол эукариот эс тvvнээс хэд дахин олон рибосом агуулна.
Рибосом дээр уураг нийлэгжинэ. Зарим рибосомууд цитоплазмд дангаараа оршдог ба тvvнийг челеет рибосомууд гэж нэрлэдэг. Эдгээр нь олноороо нийлэн полирибосом буюу полисомыг vvсгэх ба эсэд шаардлагатай уургийг нийлэгжvvлдэг. Зарим рибосомууд эндоплазмын торон дээр бэхлэгдэж плазмын мембраны болон эсээс гадагш ялгардаг уургуудыг нийлэгжvvлнэ.
Эндоплазмын тор.  Дээшээ
Анх 1945 онд Портер тахианы дэгдээхээний фибробласт эсэд энэ эрхтэнцэрийг микроскопоор олж харжээ. Эндоплазмын тор (ЭТ) янз бvрийн хэлбэртэй цистерн хэмээх олон суваг, уут, хvvдийнvvдзэс тогтсон мембрант бvтэц юм. ЭТ-ын vvрэг бодисуудыг нийлэгжvvлэх, тээвэрлэхэд оршино. Рибосом агуулсан бол барзгар Эндоплазмын тор (БЭТ), рибосомгvй бол гєлгєр эндоплазмын тор (ГЭТ) гэж ангилдаг.
БЭТ цахилгаан микроскопт гадна талдаа жижиг мєхлєгvvдтэй зэргэлдээ байрласан мембраны ялтаснууд (олон хос паралель шугам) байдлаар харагдана. БЭТ ялгаран хєгжєєгvй, идэвхигvй эсvvдэд цитозолийн дагуу тархаж, ялгаран хєгжсєн, уургийг идэвхтэй нийлэгжvvлж буй эсvvдэд нэг доор бєєгнєрч байрлаад нэгдмэл бvтцийг vvсгэдэг. Жишээ нь элэгний эс дэхь Бергийн биенцэр, мэдрэлийн эс дэхь тигроид нь БЭТ-ын бєєгнєрєл юм. БЭТ-ын гадаргуу дахь рибосомын тоо уургийк нийлэгжлийн идэвхээс хамаарна. Жишээ нь: Хєхvvл эмэгтэйн сvvний булчирхайн эсэд нийт рибосомын 70 хувь нь БЭТ дээр байрладаг бол хєхvvл биш vед энэ тоо 25 хувь болтлоо буурдаг байна. Уураг БЭТ-ын гадаргуугийн рибосом дээр нийлэгжиж дуусмагц тvvний сувгийн хєндий руу орж, орон зайн гуравдагч бvтцээ олно. Уураг цаашид БЭТ-ын цистернvvдэд нєєцлєгдєж, тvvгээр шилжин зееверлегдех явцад бvтэц нь нэлээд еерчлегдене. Жишээ нь: сахарын бvлгийг нэмж суулгаснаас гликопротеид vvсэх процессийн анхны шат явагддаг. Yvний дараа уураг жижиг мєхлегт орж БЭТ-оос Гольджийн аппарат руу зеегдене.
ГЭТ еехний хvчил, фосфолипид, стериодийг нийлэгжvvлдэг. Жишээ нь: беерний дээд булчирхайн холтослог эсvvд, темсегний интерстициаль эс зэрэг стероид гормон ялгаруулдаг эсvvдэд ГЭТ эсийн ихэнхи талбайг эзэлдэг. Мен зарим эсийн (гепатоцит) ГЭТ-ын доторх ферментvvд янз бvрийн химийн бодис, тухайлбал алкоголь, пестицид бусад мутаген, канцероген бодисуудыг хоргvйжvvлдэг. Булчингийн эсэд ГЭТ кальцийн ионыг неецлен хадгалж, ашиглалтын vед челеелдег тул саркоплазмын ретикулум гэж нэрлэдг. ГЭТ нь БЭТ-оос ууснэ. БЭТ рибосомоо гээж, мембраны ялтаснууд эмх замбараагаа алдаж жигд бус салаалснаар ГЭТ уусдэг. Ялангуяа хорт бодис, хавдар vvсгэгч хvчин зvйлvvдийн vйлчлэл дор энэ хувирал бvр эрчимждэг.
Гольджийн комплекс.
Єєрийн судалгаандаа будах евермец аргыг хэрэглэснээр 1898 онд Камилло Гольдж энэ эрхтэнцрийг нээсэн бегеед тvvнээс хойш Гольджийн комплекс (ГК) буюу Гольджийн аппарат (ГА гэж нэрлэх болжээ. Ихэвчлэн беемийн ойролцоо байрладаг, тевдее хоёр талаасаа хавчгар, бие бие дээрээ давхарласан олон уутанцаруудаас (цистерн) тогтох ба захаараа тегсгелеес нь жижиг ургацаг vvсэж аажмаар мехлег болон тасарч байгаа сvлжилдэн нийлж салсан олон гуурс хоолойнуудын системд шилжинэ.
ГК уураг, липидvvдийг ангилж, савлаж, зееверлеж, бvтцийн еерчлелт хийж, плазмын мембранд хvргэхээс гадна лизосом, шvvрлийн мехлегvvдийг vvсгэнэ. Шvvрэл ихээр ялгаруулж буй эсэд ГК сайн хегжсен байдаг. Жишээ нь: нойр булчирхайн хоол боловсруулах ферментvvдийг ялгаруулдаг ацинар эсvvдэд ГК их талбайг эзэлнэ. Эсээс ялгардаг бух уургууд нэгэн ижил замыт туулдаг. Yvнд: БЭТ-ын гадаргуу дээрх рибосом дээр нийлэгжээд тvvний хендийгеер дамжин жижиг мехлег байдлаар БЭТ-оос тасарч ГК-т зеегдеж ирнэ. Тэндээс шvvрлийн мехлег болон салж эсийн мембран дээр ирээд экзоцитозийн замаар гадагшилна. Ацинар эс дээр жишээ авч тайлбарлъя. Хоол боловсруулах ферментvvд ацинар эсийн БЭТ дээр нийлэгжээд ГК-д ирж хуримтлагдаад шvvрлийн мехлегvvдэд савлагдаж, гадуураа мембрантай цэврvv болж, эсийн мембран руу цоргоор урссаар арван хоёр нугалаа гэдсэнд ороод идэвхтэй хэлбэрт шилжсэнээр хоол боловсруулалтад оролцоход бэлэн болно. Яг ийм замаар трипсиноген нойр булчирхайнаас ялгарч арван хоёр нугалаа гэдсэнд трипсин болж хувирна. ГЭТ, ГК хоёрын хооронд бас ийм маягийн vйл ажиллагааны холбоос байдаг. Плазмын мембран дээр болон лизосом дотор ажиллах уураг, липид мен л ГК-оор дамждаг. Энэ бvхэн эсийн эрхтэнцрvvд хэрхэн хамтарч нэгдэн ажилладгийг харуулж байна.


Митохондри 
Плазмын мембрантай ижил хоймсон давхаргат бvтэц бегеед, гадаад мембран гелгер, дотоод нь крист гэж нэрлэгдэх олон нугалаас хуниас таславчуудыг vvсгэдэг. Митохондрийн дотоод мембранаар хvрээлэгдсэн тев хендийг матрикс гэнэ. Тvvнд ДНХ, риобосом, Мд, Са+-ийн ионууд мен шингэн агуулагдана.
Кристийн эмх замбараатай байрласан атираа нугалаасууд нь эсийн хэрэщээт ГФА-г нийлэгжvvлдэг эсийн амьсгалалт гэж нэрлэдэг химийн дараалсан олон гинжин урвал явагдах гадаргууг олон дахин нэмэгдvvлж егдег.
Эдгээр урвалуудыг хурдасгадаг ферментvvд митохондрийн хендий болон атираа нугалаасууд дээр байрладаг. Булчин, элэг, беерний сувгийн эс мэтийн идэвхтэй vйл ажиллагаа явуулдаг эсvvдэд энергийн хэрэгцээ их тул маш олон тооны митохондрийг агуулсан байдаг.http://www.freewebs.com/munkhbat/team30%20Biotechnology/Images/mitochondry.jpg
Митохондр єврєє хувилагдан хуваагдах замаар тоогоо ихэсгэдэг. Митохондрийн хуваагдал тvvнд єєрт нь агуулагдаж буй генvvдээр (митохондрийн ДНХ) зохицуулагддаг.
Эсийн хуваагдалт, ГФА-ийн хэрэгцээ ихсэх vед митохондрийн хуваагдал эрчимждэг. Митохондрид удамшлын зарим мэдээлэл агуулагдаж байдаг. Беемийн мэдээлэл эцэг, эх хоёроос хоёулангаас удамшиж ирдэг бол митохондрийн мэдээлэл зевхен эхээс удамшиж ирдэг онцлогтой. Учир нь ендген эсэд нэвтэрч тvvнийг vр тогтоодог сперматозоидийн толгойд митохондри байхгvй байдаг.
 
Эсийн тулгуур хєдєлгєєний систем.
Цахилгаан микроскопын ачаар цитозоль бvтэцгvй нэгэн терлийн шингэн биш харин филаментvvдийн маш нарийн зохион байгуулалттай сvлжээнээс тогтдог болохыг илрvvлэв. Цитоплазм дахь филамент бичил савханцруудын дотоод сvлжээнээс эсийн хэлбэр хеделгеен хамаарна. Энэ систем эсийн еерийнх нь хеделгеенеес эхлээд эсийн доторх эрхтэнцрийн болон химийн бодисын шилжилт хеделгеенийг хангах бегеед филаментийн гурван ундсэн хэлбэр болох микрофиламент, бичил савханцар, завсрын филаментуудээс тогтдог.
Микрофиламент 5-7 нм голчтой янз бvрийн урттай савх хэлбэртэй, актинаас бvрддэг уургийн маш нарийн утаслаг юм. Булчингийн эдэд актины нарийн, миозины бvдvvн утаслаг бие биенийхээ дагуу гулсан шилжсэнээр булчингийн эс агшдаг. Бусад эсvvдэд актины утаслаг эсийн тулгуур болж, хэлбэрийг тогтоон барих vvрэгтэй. Мен хемотаксис, эсийн зvйлээ эсээс гадагшлуулна. Зvрхний, булчингийн элэг, мэдрэлийн зэрэг зарим эсэд vлдэгдэл биет эсдээ vлддэг.
Лизосомын ферментvvд эсэд еерт нь хэрэггvй болсон зvйлийг (бvтцийн хэсгийг) дахин ашиглахад бас тусалдаг. Лизосом vvргээ гvйцэтгэсэн, хэрэгцээгvй болсон "хєгширсєн" эрхтэнцрvvдийг залгиж боловсруулаад задралын бvтээгдэхvvнийг цитозоль руу гаргадаг нь эрхтэнцрийг шинээр нийлэгжvvлэхэд оролцоно. Ийм замаар эрхтэнцрvvд байнга шинэчлэгдэж байдаг. Єєрийн эрхтэнцрийг боловсруулах энэ процессийг аутолизосом гэх ба vvний эсрэгээр гадны биетийг боловсруулж байвал фаголизосом хэмээн ялган нэрлэнэ. Хvний элэгний эс гэхэд дотоод агууламжийнхаа тал хувийг 7 хоног бvр шинэчилдэг. Гэвч заримдаа лизосомын ферментvvд эзэн эсээ хенееж, устгаж болдог, Yvнийг аутолизис гэнэ. Аутолизис нь эс vхэх болон зарим,эмгэг нехцелд явагддаг,
Лизосом мен эсийн гаднах хоол боловсруулалтад оролцох нь бий. Эс гэмтсэн хэсгээ засварлаж сэргээхийн тулд эхлээд гэмтсэн хэсгийн vлдэгдлийг цэвэрлэдэг, vvний тулд лизосомын ферментvvдийг тухайн гэмтсэн хэсэгт ялгаруулдаг.
Пероксисом.
Лизосомтой тестэй, гэхдээ хэмжээгээр жижиг (0,3-1,5 мкм) эсийн єер нэг эрхтэнцрийг пероксисом (микробиет) гэдэг. Тvvний гол фермент каталаз, Н2О2 (устерєгчийн хэт исэл)-ийг ус, хvчилтєрєгч болгон задалдаг тул пероксисом нэртэй болжээ. Устерегчийн хэт исэл эсэд явагддаг зарим исэлдэлтийн процессийн явцад vvсдэг хорт бодис учир эсээс тvvнийг хурдан зайлуулах хэрэгтэй байдаг. Каталаз энэ ажлыг хамгийн хурдан гvйцэтгэдэг фермент юм. Элэг мэтийн бодисын солилцоо эрчимтэй явагддаг эрхтний эсvvдэд пероксисом их. Пероксисомын бусад ферментvvд фенол, шоргоолжны хvчил, формальдегид, алгоколь болон бусад бодисуудыг исэлдvvлэхэд оролцдог. Эдгээр нь бvгдээрээ цусанд эргэлддэг хорт бодисууд юм. Энэ хэлбэрийн исэлдэлт нь ялангуяа хорт бодисуудыг хоргvйжvvлдэг гол эрхтнvvд болох элэг бєєрний эсvvдэд чухал юм.
Шилбvvр ба сормуус. 
Биеийн зарим эсvvд хеделгеен хийхэд болон эсийн гадаргуугаар ямар нэг зvйлийг шилжvvлэхийн тулд ургацагтай болсон байдаг. Хэрэв ургацаг цеехен, эсийн хэмжээнээс олон дахин урт байвал шилбvvр гэнэ. Жишээ нь хvнд гэхэд спермотозоидын хеделгеенийг хангадаг сvvл бол шилбvvр мен. Хэрэв ургацаг тоогоор олон, богино, vстэй тестзй бол сормуус гэнэ. Амьсгалын замын дагуух сормууст эсvvд агаартай хамт орж ирж буй гаднын биеvvдийг салсандаа тогтоож vлдээгээд сормуусны намирсан нэгэн жигд хеделгєєнеер буцааж хеедег.
Харин тэдгээрийн хеделгеен тамхины утаан дахь никотинд дарангуйлагддаг. Иймд тамхичид ханиаж гадны биетийг буцааж
гадагшлуулдаг. Шилбvvр, сормуус цагираглан байрласан 9 хос бичил савханцрууд мен цагирагийн голд байрлах тевийн 2 бичил савханцраас тогтдог. Аль аль нь цитоплазмын нимгэн vе, тvvний гадуур плазмын мембранаар хучигдсан байдаг.
Эсийн тев, центроиль.
Беемийн ойролцоо цацраг маягийн бичил савх хэлбэртэй, цитоплазмын етгерч нягтарсан талбай байдаг. Тvvнийг эсийн тев (центросом) гэнэ'. Энэ хуваагдаагvй эсэд бичил савхуудыг vvсгэдэг ба хуваагдлын vед ээрvvлийн утаслагийг vvсгэдэг. Эсийн тев, центроиль гэж нэрлэгдэх бие биедээ перпендикуляр байрласан хос бортгонцор тvvнийг тойрон хvрээлэх аморф бодисуудаас тогтдог, Центроиль 0,3-0,5 мкм урттай, 0,2 мкм голчтой гурав гурваараа хосолсон 9 багц бичил савханцрууд хэлбэртэй тогтоц юм. Центриоль шилбvvр, сормууст илэрсэн шиг тевийн 2 бичил савх байдаггvй. Центроилийн нийлэгжил интерфазын 5 шатанд эхэлж беемийн хуваагдлын емнехен (С2-ын тегсгелд) дуусаж 2 хос болох ба профазын шатанд эсийн хоёр туйл руу салж, хуваагдлын ээрvvлийн утаслагийг vvсгэнэ


Эсийн цитоплазмд тодорхой бүтэцтэй, тодорхой үйл ажиллагаа явуулж, үүрэг гүйцэтгэдэг эрхтэнцэр (органоид)-үүд оршино.
Жишээ нь: Эндоплазмын тор, рибосом, митохондри, пластид, гольджийн аппарат, лизосом, хөдөлгөөний эрхтэнцрүүд г.м.
Эдгээр эрхтэнцрүүдийн тусламжтайгаар эсийн дотор химийн олон урвалууд явагддаг боловч тэд нэг нь нөгөөгөөсөө орон зайн хувьд тусгаарлагдсан байна.
Эрхтэнцрүүдийн тоо, хэлбэр тухайн эсийн бие махбодод гүйцэтгэх үүргээс хамаараад харилцан адилгүй байдаг.
Эрхтэнцрүүдийг гүйцэтгэх үүргээр нь дараах байдлаар ангилна.
Ерөнхий (бөөм, эндоплазмын тор, гольджийн аппарат, лизосом,
рибосом, митохондри зэрэг эс болгонд байдаг эрхтэнцрүүд)
Эрхтэнцэр

Тусгай (шилбүүр, сормуус, сүүл, хөхлөг)
Ийнхүү эсэд ерөнхий үүрэг гүйцэтгэдэг эсүүд байдаг учраас эсүүд нь бүтцийн хувьд ерөнхийдөө ижил төстэй байдаг.
Эрхтэнцрүүдийг плазман мембранаар дараах байдлаар ангилна.
·         Давхар плазман мембрантай (бөөм, пластид, митохондри)
·         Дан плазман мембрантай (эндоплазмын тор, гольджийн аппарат, лизосом)
·         Плазман мембрангүй (центроиль, рибосом)

Давхар плазман мембран:
Бөөм
Бөөмөн дотор эсийн удмын материалын ихэнхи хэсэг (митохондри, пластидад үлдсэн хэсэг нь агуулагдана) хадгалагдаж эсийн бүтэц үйл ажиллагааг хянаж удирддаг. Бөөмийн удмын материал генд агуулагдах ба генүүд хромосомын дагуу цуварч байрлана. Хүний биеийн эс гэхэд 46 хромосомтой.
Мөөг, дээд ургамал, амьтдын эс гол төлөв нэг бөөмтэй. Зарим эс, тухайлбал элэгний эс, араг ясны эс, булчингийн эс, нэг эст шаахайны эс зэрэг нь олон бөөмтэй байдаг. Гэтэл цусны улаан эс бөөмгүй.

Бөөмийн бүтэц:
            Бөөм нь бөөрөнхий, зууван хэлбэртэй, эсийн доторхи хамгийн том эрхтэнцэр, дунджаар 10 мкм хэмжээтэй.
Бөөмийн бүрхүүл
Эсийн бөөм              Бөөмийн шингэн-кариоплазм
Бөөмхөн гэсэн хэсгүүдээс бүрддэг.

            Бөөмийн бүрхүүл нь бөөмийн дотоод орчныг цитоплазмаас тусгаарласан хоёр давхар мембран юм. Бөөмийн мембран нь эсийн плазман мембранын адил уураг-өөх тосны молекулаас тогтоно.
            Хоёр мембраны хоорондох 20-60 нм өргөнтэй хөндийг перинуклеарын хөндий гэнэ. Гадаад мембран, эндоплазмын торын мембранд шилжиж болдог ба барзгар эндоплазмын тор байвал уургийн нийлэгжилтэнд оролцоно. Бөөмийн бүрхүүл дээр 80-90 нм өргөнтэй сүвүүд орших ба энэ нь бөөм цитоплазмын хоорондох бодисын солилцоог хангана.
            Сүвийн голч нь эсийн плазман мембран дээрх сүвээс ойролцоогоор 10 дахин том учир ион, усанд уусдаг бага молекулт нэгдлээс гадна РНХ, уураг мэтийн өндөр молекулт нэгдэл нэвтрэх боломжтой.

Бөөмийн шингэн-кариоплазм гель хэлбэртэй бөөмийн дотоод орчин юм. Түүнд хроматин, бөөмхөн, ион, уураг, аминхүчил, нуклеотид, ферментүүд зэрэг олон янзын химийн нэгдлүүд ууссан, уусаагүй, коллойд байдлаар байна.

Бөөмхөн нь 1-10 мкм хэмжээтэй нягт бөөрөнхий бие, нэг бөөмд нэг юмуу арав гаруй бөөмхөн байж болно. Бөөмхөн РНХ, уургийн бөөгнөрөл юм. Бөөмхөн=РНХ+уураг
Бөөмхөнд рРНХ нийлэгжиж, хуримтлагддаг. рРНХ тусгай уургуудтай нэгдэж рибосомын жижиг хэсгүүдийг үүсгэдэг.
Бөөмөнд орших хромосом нь ДНХ-ийн хоймсон мушгианы тасралтгүй үргэлжлэх молекулаас тогтоно.
ДНХ-ийн молекулын хоймсон мушгиа нь гистоны уургуудтай нийлж нуклеопротейдыг үүсгэнэ. Эдгээр утаслагууд тусгай уургуудын тусламжтайгаар эрчлэгдэн хроматины утаслагийг үүсгэх ба тэр нь цааш гогцоорон мушгирч хроматидыг үүсгэнэ. Хос хроматид холбогдож хромосом болно.
Үүрэг: Эсийн бүтэц, үйл ажиллагааг хянаж удирддаг.




Митохондри
Бүтэц: Митохондри нь гадаад, дотоод давхар мембран бүрхүүлтэй, түүний гадаад мембран гөлгөр , дотоод мембран дотогшоо чиглэсэн олон нугалаастай байдаг. Тийм олон нугалаасыг крист  (латинаар “сам” гэсэн үг) гэдэг. Митохондрийн дотоод мембранаар хүрээлэгдсэн төв хөндийг матрикс гэнэ.
Түүнд ДНХ, рибосом, Mg+2, Ca+2-ийн ионууд мөн шингэн агуулагдана.
Кристийн эмх замбараатай байрласан атираа нугалаасууд нь эсийн хэрэгцээт ГФА-г нийлэгжүүлдэг эсийн амьсгал гэж нэрлэдэг химийн дараалсан олон гинжин урвал явагдах гадаргууг олон дахин нэмэгдүүлж өгнө.
Митохондрийн хэмжээ, хэлбэр, тоо нь эсүүдэд харилцан адилгүй. Дунджаар 0.5 мкм өргөн, 7-10 мкм урт бөгөөд 1000 орчим тоотой байна. Ямар эсэд энерги хэрэгтэй байна, тэр эсэд олон тоотой байна.
Үүрэг: ГФА-г нийлэгжүүлдэг эрхтэнцэр. Өөрөөр хэлбэл эсийн цитоплазмд глюкоз нь 4 удаагийн химийн шат дараалсан урвалын үр дүнд CO2+H2O болтлоо задрах үед завсрын бүтээгдэхүүн байдлаар ГФА үүсгэнэ. Энэхүү 4 урвалын 3 үе шат нь митохондри дотор явагдана.
Нийлэгжсэн ГФА нь ХФА болон нэг молекул H3PO­4 алдах үед их хэмжээний энерги ялгардаг. Ийм учраас митохондрийг энергийн станц гэж нэрлэнэ. Үүссэн энерги нь эсийн дотор шим бодсыг нийлэгжүүлэх, биеийн дулаан хадгалах, өсөх, хөдлөх, бусад үйл ажиллагаанд зарцуулагдана.


Пластидууд
Бүтэц: 4-6 мкм голчтой, бөөрөнхий юмуу зээрэнцэг хэлбэрийн бие юм. Пластид нь гадаад, дотоод давхар мембран бүрхүүлтэй, түүний гадаад мембран гөлгөр. Хлоропластидын дотор өөр хоорондоо болон дотоод мембрантай холбогдсон гран байна. Граны хөндийг стром гэнэ. Стромд ДНХ, рибосом байдаг. Граны мембранд хлорофиллийн молекул байрлана. Хлорофилл нь нарны гэрлийн эрчим хүчийг АТФ-ийн химийн эрчим хүчид хувиргаж, фотосинтез явуулна.
Дээд ургамлын навчны нэг эсэд 40-60 хлоропласт байдаг.



Хлоропластид–ногоон нөсөө агуулна.
Ургамлын бүх ногоон өнгөтэй эрхтэн (иш, навч, цомирлог)-д байна.

Пластид       Хромопластид-улаан, улбар шар өнгийн нөсөө агуулна.
(Цэцгийн дэлбэ, жимсэнд байна.)

Лейкопластид–өнгөгүй нөсөө агуулсан, ургамлын нөөц
бодис цардуул хуримтлах байр юм.
(Төмсний булцууны эсүүд, үндсэнд байна.)

Үүрэг: Хлоропластид гэрэл нийлэгжилтийн процесс явуулна.
Хромопластид шавж дуудах.
Лейкопластид тэжээлийн бодис нөөцлөх.


Дан плазман мембран:
Эндоплазмын тор
            Бүтэц: Бие биен дээрээ давхарлан тогтсон олон салаа суваг, хөндий бүхий уутанцараас тогтсон эрхтэнцэр.
Гөлгөр эндоплазмын тор - рибосомгүй (ГЭТ)
(үүрэг нь: өөх тос, нүүрс ус нийлэгжүүлнэ)
ЭТ
Барзгар эндоплазмын тор - рибосомтой (БЭТ)
(үүрэг нь: уураг нийлэгжүүлнэ)

Үүрэг:
·         Эсийн дотор шим бодис нийлэгжүүлэх
·         Тээвэрлэх үүрэгтэй.
БЭТ-ийн гадаргуу дээр уураг нийлэгжинэ.
ГЭТ-ийн гадаргуу дээр өөх тос, нүүрс ус нийлэгжинэ.
ГЭТ өөхний булчирхайн, элэгний эсүүдэд, мөн ургамлын үрийн эсүүдэд их байдаг. БЭТ булчирхай болон мэдрэлийн эсэд ихээр агуулагдана. Сүлжээний суваг хоолойд нийлэгжсэн уураг, өөх тос, нүүрс ус бусад эрхтэнцрүүдэд зөөвөрлөгдөн тархдаг.
Гольджийн аппарат
Бүтэц: Бөөмийн ойролцоо байрладаг, төвдөө хоёр талаасаа хавчгар, бие биен дээрээ давхарласан олон уутанцар (цистерн)-уудаас тогтсон, 5-10 мкм хэмжээтэй эрхтэнцэр юм. Эндоплазмын торын гадаргуу дээр нийлэгжсэн өндөр молекултай нэгдлүүд гольджийн аппаратад зөөгдөн ирдэг.
Үүрэг: Шим тэжээлийн бодисыг зөөвөрлөж, ангилж, бүтцийн өөрчлөлт хийж, плазман мембранд хүргэхээс гадна лизосом, шүүрлийн мөхлөгүүдийг үүсгэнэ.


Лизосом
Бүтэц: Лизосом нь 0.2-0.5 мкм хэмжээтэй мөхлөг бөгөөд гольджийн аппаратаас үүсдэг. Олон янзын полимеруудыг боловсруулж задлах чадвартай протеаза, нуклеаза, липаза, хүчиллэг фосфотаза зэрэг 40 гаруй ферментүүдийг агуулдаг. Эдгээр ферментүүд хүчиллэг орчинд илүү идэвхитэй байдаг.
Гольджийн аппаратаас дөнгөж үүссэн лизосомыг анхдагч лизосом гэх ба фагацитоз, пиноцитоз, эндоцитозын үр дүнд үүссэн цэврүүнүүдтэй нийлсний дараа томорч хоёрдогч лизосзмыг үүсгэнэ.
Үүрэг: Лизосомд байгаа протеза фермент уургийг, нуклеаза-нуклейн хүчлийг, липаза-липидийг тус тус энгийн бага молекулт нэгдэл болгон задлах үүрэгтэй.
Лизосом нь бараг бүх эукариот эсүүдэд байдаг боловч фагацитоз хийх чадвартай амьтны эсэд элбэг тохиолдоно. Харин ургамлын эсүүдэд тэдгээр нь амьтны эсийнхээс хэмжээгээрээ том вакуоль хэлбэрээр оршдог бол эгэл биетнүүдийн хувьд хоол боловсруулах хоосовч хэлбэрээр оршино.




Вакуоль
            Ургамлын эсийн нөөц тэжээлийн зүйлийг хадгалсан, эсийн төвд байрласан нэлээд том хэмжээтэй эрхтэнцэр. Вакуоль бөөм болон бусад эрхтэнцрүүдийг эсийн хана руу шахаж байрладаг. Вакуоль бөөм болон эрхтэнцрүүдийг эсийн хана руу шахах үед осмос даралт үүснэ. Бөөм болон эрхтэнцрүүд вакуоль руу тодорхой даралтаар нөлөөлдөг. Түүнийг тургорын даралт гэнэ.


Плазман мембрангүй:
Рибосом
Бүтэц: рРНХ болон рибосомын олон уургуудаас тогтсон, 20 нм хэмжээтэй бяцхан эрхтэнцэр юм. рРНХ+уураг=рибосом
Рибосом нь бүтцийн хувьд нэг нь нөгөөгийн хагастай дүйх том, жижиг 2 хэсгээс тогтоно. Хэсэг тус бүр бөөмхөнд үүсээд бөөмийн мембранын нүхээр гарч, цитоплазмд ирсэний дараа уураг нийлэгжихийн өмнө хоорондоо нийлж рибосомыг үүсгэнэ. Зарим рибосомууд цитоплазмд дангаараа оршдог ба түүнийг чөлөөт рибосомууд гэж нэрлэдэг. Рибосом хэд хэдээрээ холбогдож полирибосом болдог.
Үүрэг: Уураг нийлэгжүүлдэг.


Эсийн төв – Центроиль
Бүтэц: 0.3-0.5 мкм урттай, 0.2 мкм голчтой, бие биен дээрээ перпендикуляр байрласан хос бортгонцор хэлбэртэй эрхтэнцэр ба түүний ханыг гурав, гурваараа хосолсон 9 багц бичил гуурсууд үүсгэсэн байдаг. Бөөмийн ойролцоо оршидог.
Үүрэг: Центроиль интерфазын G2 шатанд нийлэгжиж 2 болоод, профазын шатанд эсийн 2 туйлруу салж өөр хоорондоо ээрүүлэн утаслагуудаар холбогдоно.






Эсийн тулгуур – Хөдөлгөөгий систем
Нэг болон олон эст амьд биеийн янз бүрийн эс хөдлөх чадвартай байна. Эсүүд орон зайд хөдөлж шилжих юм уу эсийн дотор эрхтэнцэрүүд шилжин хөдөлдөг.
Цитозольд филаментүүд хэмээх маш нарийн зохион байгуулалттай сүлжээнээс тогтсон уургууд байдаг. Эдгээр филаментүүд эсийн тулгуур болж хэлбэрийг тогтоон барих, хөдөлгөөний үүрэгтэй.
Микрофиламент
Филамент               Бичил савханцар
Завсрын филамент

Микрофиламент
Бүтэц: Микрофиламент нь 5-7 нм голчтой, янз бүрийн урттай савх хэлбэртэй, актин уургаас бүрддэг маш нарийн утаслаг юм.
Үүрэг: Булчингийн эсийн агшилт сулралтыг зохицуулна, бусад эсийн тулгуур болж, хэлбэрийг тогтооно. Мөн эсийн доторхи хөдөлгөөнд оролцоно.

Бичил савханцар
            Бүтэц: Бичил савханцар нь 24 нм голчтой, шулуун салаалаагүй бортгонцор хэлбэртэй, тубулин хэмээх нэг эгнээ уургуудаас тогтоно. Эсийн төв, шилбүүр, сормуусны найрлаганд оролцоно.
Үүрэг: Микрофиламентын хамт эсийн тулгуур болж, хэлбэрийг тогтооно. Мөн эрхтэнцэр болон янз бүрийн бодисуудын шилжин нүүдлэхэд чиглүүлэгч болно.

Завсрын филамент
            Бүтэц: 8-10 нм голчтой, хэд хэдэн янзын уургуудаас тогтсон, хатуу бат бөх тогтоцтой.
            Үүрэг: Бусад филаментуудын хамт эсийн тулгуур болж, хэлбэрийг тогтооно. Эрхтэнцрүүдийг цитозоль дотор тодорхой байрлал дээр бэхлэж тогтоодог.



Шилбүүр ба сормуус
            Зарим биеийн эсүүд хөдөлгөөн хийхэд болон эсийн гадаргуугаар ямар нэг зүйлийг шилжүүлэхийн тулд ургацагтай болсон байдаг. Хэрэв ургацаг цөөхөн, эсийн хэмжээнээс олон дахин урт байвал шилбүүр гэнэ. Шилбүүртний ангийн төлөөлөгчид 1-8 шилбүүртэй. Хэрэв ургацаг тоогоор олон, богино, үстэй төстэй бол сормуус гэнэ

1 comment: